Дэлхий: Халдвар авсан хүний тоо 90 сая давлаа


Дэлхийн олон орон коронавирусний шинэ хувилбарын тархалттай тэмцэж буй энэ үед дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 90 сая давжээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, коронавирусээр халдварласан хүний тоо 10 дугаар сарын сүүлээр 45 саяд хүрсэн бөгөөд ийнхүү 10-хан долоо хоногийн хоёр дахин нэмэгдсэн байна.

Цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн АНУ-д 22.2 сая гаруй хүн халдвар авсан бол тус улсын араас жагсаж буй Энэтхэгт 10.5 сая орчим хүн, Бразилд 8.1 сая орчим хүн тус тус халдвар авчээ.

Мөн ОХУ, Их Британид халдварын гурван сая гаруй тохиолдол, Франц, Турк, Итали, Испанид хоёр сая тохиолдол, Герман, Колумби, Аргентин, Мексик, Польш, Иран, Өмнөд Африк, Украинд нэг сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлхий даяар халдварын улмаас 1.9 сая гаруй хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна