Цусны бүлгийн дагуу хооллох хэрэгтэй юу?


АНУ-ын судлаач, эмч Питер Д’Адамо 1996 онд хүн цусны бүлэгтээ тохируулан хооллосноор эрүүл, урт удаан насалж, өөрт тохирох хамгийн тохиромжтой жиндээ хүрч, жингээ хадгалах боломжтой тухай ном хэвлүүлжээ. Хоолны амтлагчууд тэр ч байтугай дасгал хийх сонголт нь хүний цусны бүлгээс хамаарна гэдгийг онцолжээ. Хэвлэгдсэнээс хойш удалгүй уг ном хамгийн сайн борлуулалттай болж, хаа сайгүй хүмүүс цусны бүлгээ судалж, хүнсний жагсаалтаа шинэчлэн, ямар хоол идэх, ямар дасгал хийх зэрэгт анхаарч эрүүл мэнддээ санаа тавих болжээ.

Энэхүү ном болох "Цусны төрөлдөө тохируулан зөв хооллох" номноос зарим зөвлөмжийг танилцуулъя.

1 (O) бүлгийн цусыг хамгийн эртний хүнээс улбаатай анхдагч цус гэх ба уургийн агууламж өндөртэй хоол хүнс сонгохыг зөвлөдөг. Мах, ногоо, загас, жимс жимсгэнэ ихээр хэрэглэх боловч үр тариа, бууцай, буурцагт ургамлыг онцгойлон хязгаарлах хэрэгтэй. Мөн энэ төрлийн цустай хүмүүсийн гэдэс нь хямрамтгай байдаг тул нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөжээ. Жингээ хасахын тулд далайн хоол, далайн байцай, улаан мах, брокколи, бууцай, оливийн тос хамгийн тохиромжтой; улаан буудайн гурил, эрдэнэ шиш, цагаан идээнээс татгалзах хэрэгтэй.

2 (A) бүлгийн цустай хүмүүс эмзэг дархлаатай байдаг ба жимс, ногоо, дүпү, далайн хоол, цацагт хяруул, үр тариа сонгох хэрэгтэй боловч махнаас зайлсхийх хэрэгтэй. Виган болоход тохиромжтой хүмүүс байдаг. Жин хасахад далайн хоол, хүнсний ногоо, хан боргоцой, оливийн тос, шар буурцаг хамгийн тохиромжтой; цагаан идээ, улаан буудай, эрдэнэ шиш, жижиг буурцаг болон эдгээрийн гурилнаас татгалзах хэрэгтэй.

3 (B) бүлгийн цустай хүмүүс мах, жимс, цагаан идээ, далайн хоол, үр тариа зэрэг олон төрлийн хоолны сонголт хийх боломжтой. Цагаан идээг хамгийн сайн боловсруулж шингээж чаддаг гэх боловч таль хувь эсрэгээрээ, цагаан идээний харшилтай байдаг байна. Жингээ хасахын тулд ногоон ногоо, өндөг, элэг, чихэр өвсний цайг сонгох боловч ерөнхийдөө тахиа, эрдэнэ шиш, газрын самар, улаан буудайнаас зайлсхийх хэрэгтэй.

4 (АВ) бүлгийн цустай хүмүүс цагаан идээ, дүфү, хонины мах, загас, үр тариа, жимс, ногоо идэх хэрэгтэй. Жин хасахын тулд дүпү, далайн хоол, ногоон ногоо, далайн байцай хамгийн тохиромжтой боловч тахиа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, жижиг буурцагнаас татгалзах хэрэгтэй. Энэ төрлийн цустай хүмүүс ходоодны хүчил ихтэй байх магадлалтай их тул кафейн, согтууруулах ундааны төрөл, утсан даршилсан төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй.

Цусны бүлгийн хоолны дэглэмийн талаархи зөвлөмжүүд нь хоолны сонголтоос гадна маш өргөн хүрээг хамардаг. Жишээлбэл, 1 бүлгийн цустай хүмүүс өндөр эрчимтэй аэробикийн дасгал хийж, эмзэг ходоодондоо нэмэлт тэжээл хэрэглэхыг зөвлөсөн бол 2 бүлгийн цустай хүмүүс эрчим багатай дасгал хийж, бясалгалыг амьдралын хэв маягтаа оруулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Harvard Health Blog



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.137
    2024/02/17

    сонирхолтой юм

    Хариулах
  • 66.181.161.27
    2021/01/12

    Энэ бол БИЗНЕС солиорол өвчин

    Хариулах
  • 202.9.46.53
    2021/01/11

    Сонирхолтой зөвлөгөө байна

    Хариулах