С.Дэмбэрэл: Өнөөдрийн газар хөдлөлт аюултай түвшинд хүрээгүй тул дуут дохиолол ажиллаагүй


Газар хөдлөлтийн нөхцөл байдлаар мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийж байна.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991  онд болсон. Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем манай улсад бий. УБ-ын эргэн тойронд 3 голомт бий. Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, Булган, Сэлэнгийн Бүтээлийн нурууны голомтууд тус тус бий. Эдгээрт томоохон хэмжээний газар хөдлөлт болбол дуут дохиоллын систем өөрөө ажилладаг. Бид энэ системийн горимыг МХЕГ-тай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Харин өнөөдөр яагаад дуугараагүй вэ гэвэл улаан, ногоон, шар түвшинд буюу аюултай түвшинд хүрээгүй гэсэн үг юм" хэмээн мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна