Улсын хэмжээнд 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

4 цаг 36 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нийт 12,039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Илэрсэн тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, бусад нь ойрын хавьтлууд байна. 

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,211 хүн эдгэрээд байгаа бол 432 хүн эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна