"ZEUS" баг PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэллээ

Өчигдөр 09 цаг 31 минут

Монгол залуус эх орноо төлөөлөн 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 284 сая төгрөгийн эзэд боллоо.

Дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын цахим спортын төлөөлөл болох ZEUS ESPORTS баг амжилттай оролцож, дэлхий дахинд нэрээ тамгаллаа.

Энэ тухай ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг "3 дугаар байранд орж цомоо хүлээж авлаа. Монголын и-спортын түвшинг өндөрт гаргаж гавьяа байгуулж чадлаа. Цааш цаашдаа дэлхийд танигдсан, бусад улсын багууд мэддэг, эмээдэг, олон олон өндөр амжилт гаргах чадвартай баг боллоо. Мөн энэ жил PMCO сонгон шалгаруултанд урилгаар орох байгаа шүү. Энэ бол эхлэл ..." хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.47
    Өчигдөр

    Хүүхэд залуучууд тоглоомдоо сайн болжээ. Амжилт...

    Хариулах