Түүхэнд анх удаа ДӨРВӨН ЭМЭГТЭЙ гишүүнтэй Засаг бүрдлээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй гишүүн томилогдож ажиллах болсон нь онцлох үйл явдал боллоо. 

Тодруулбал, өмнөх Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, шинээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин орж ирж байгаа юм. Нийгмийн хүлээлтийг харгалзаж, гүйцэтгэх засаглал дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнэ сайд ий сонголт хийсэн аж.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэг салбараа толгойлохоор боллоо. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм.

Боловсрол: МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ. 

Ажилласан байдал: Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа:

А.Ариунзаяа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын засгийн газарт улиран томилогдлоо. Улсад 16 жил ажиллаж байгаа бөгөөд үүний тавд нь төрийн удирдах албанд ажиллаж байна. 

Боловсрол: 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд  2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан: 

Боловсрол: 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын бас нэгэн салбарын бус сайд.

Ажилласан байдал: “Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн. 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,  2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцад сэтгүүлч, редактор,  2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал, 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад сайдад нэр дэвшиж байна. Дашрамд дурдахад Шадар сайдаас буусан Я.Содбаатарын үеэл юм.

Соёлын сайд Ч.Номин:

Боловсрол: Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн.

Ажилласан байдал: 2006-2007 онд Гацуурт группын Гадаад харилцааны захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг, Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилладаг. Гаднын томоохон шоу нэвтрүүлгүүдийг Монголд өндөр төвшинд  нутагшуулдгаараа танил болсон хүн. Соёл гэхээсээ илүү медиа салбарт ажилласан түүнийг залуу үеийн төлөөллүүд телевизийн салбарт өөрчлөлт авчирсан шиг соёлын салбарыг удирдан өөрчлөлт хийх байх хэмээн дэмжих биз. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 73.193.153.178
    2021/01/29

    Sain baina sh dee. Emegtei xymyys avilga avaxgyi. Ix ajildaa ynench xandaj chadna. Emegteichyyd oshoo olnoor zasagt ajillana ter xemeer zasag tor tsevershine

    Хариулах