Сүүлийн 12 цагийн хугацаанд БНСУ-д шинээр 140 хүн халдвар авч, нийт 346-т хүрэв

2020 оны 02 сарын 22

Өмнөд Солонгост уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирусийн халдвар авсан хүний тоо бямба гарагт 140-өөр нэмэгдэж, нийт 346-т хүрлээ. Тэгвэл Баасан гарагт тус улсад халдвар авсан хүний тоо 100-аар нэмэгдэж байсан нь вирусийн дэгдэлт хэрхэн хурдацтай тархаж байгааг харуулж байна. Тухайлбал, Чонду эмнэлгээс 92, ШинЧон сүмээс 38 хүн халдвар авсан нь тодорхой болжээ. Одоогийн байдлаар халдвар авсан бүс нутгийн хувьд Гёнбуг 103, Дэгү  28, Пусан, Гёнги, Чонбуг зэрэг бус нутгаас тус бүр 2 хүн бүртгэгдсэн байна.

Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Уг шашны байгууллага Хятад тэргүүтэй олон оронд салбартай бөгөөд сүмийн гишүүдийн дунд Хубэй мужид зорчсон хүмүүс байгаа эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байна” хэмээн мэдэгдлээ.  

Холбоотой мэдээллийг Энд дарж уншина уу.

Эх сурвалж: NPR

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 22
139.5.219.76
Санаа

Хужаанууд бузар өвчнөө дэлхийгээр тараачих юмаа өөрсдөөл үхэж хэвт