Иргэд баярын өдрүүдээр банкны цахим гүйлгээ хийхэд шимтгэл төлөхгүй

2020 оны 02 сарын 22

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гарсан билээ.

Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн банкны цахим гүйлгээ идэвхжих магадлалтай учир шимтгэлгүй болгох асуудал яригдаж байсан юм. Харин Монголбанкнаас “Энэ сарын 24-28-ны хооронд арилжааны банкуудын иргэд хоорондын цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэхээр болсон” гэж мэдээллээ.

Энэ нь зөвхөн иргэд хоорондын гүйлгээнд хамаарна гэдгийг анхаарна уу.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.