Маргааш өглөөнөөс зам хаана

2020 оны 02 сарын 22

Нийслэлээс орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглох шийдвэр гаргасан.  Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй гэдэгт бид итгэж байна.

Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.  Түүнчлэн маргааш /2020.02.23/-ны өглөө 08:00 цагаас тууш замын болон 21 аймаг, нийслэлээс гарах, орох хөдөлгөөнийг зэрэг хаах тул  өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө сар шинийн баярын өдрүүдэд гэртээ шинэлээрэй. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 23
66.181.161.93
Баагий

Нийтийн тээврийг 1.2.3 нд зогсоогооч