БНСУ: Бага ангийн багш 6 хоног аялал хийснийхээ дараа халдвар авчээ

2020 оны 02 сарын 22

Өнөөдрийн байдлаар БНСУ-д шинээр халдвар авсан 87 иргэн бүртгэгдэж, улсын хэмжээнд 433 хүн өвчилсөн болохыг Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (KCDC) мэдээлэв. Сүүлд бүртгэгдсэн шинээр халдвар тохиолдлын хотоор ялган харуулав. 

- Дэгү хот-55

- Хойд Кёнсанган муж (Дэгу орчмын)-14

- Гангвон аймаг-5

- Кёнги муж-4

- Сөүл-3 

- Гванжу-2

- Дэжон-1

- Бусан-1

- Улсан-1

- Өмнөд Жеолла-1

Улсанд халдвар авсан эмэгтэйн түүх

БНСУ-ын Улсан хот дахь бага сургуулийн багш 28 настай эмэгтэйгээс уушгины хатгалгаа үүсгэдэг шинэтөрлийн коронавирус илэрчээ. Тэрээр Дэгү хотод хоёрдугаар сарын 9-нд очиж "Шинчонжи" сүмдээ яваад 10-ны өдөр эмнэлэгт очиж ханиадны эм бичүүлж авсан байна.

Тэрээр хоёрдугаар сарын 15-17-ны хооронд автобус, метро, галт тэрэг, такси зэрэг нийтийн тээврээр Дэгү-Бусан-Улсан гэсэн аялал хийсний дараа дахин Тэгүд иржээ. Түүнчлэн энэ сарын 21-ний өдөр хурдны галт тэргээр Улсан хотдоо эргэн ирж, өнөөдөр Улсанд гэр бүлийхэнтэйгээ уулзсаныхаа дараа шинжилгээнд орж халдвар авсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: CNN

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 22
103.57.95.120
zochin

Yamar teneg yum be shinjilgeend orohgui yasan yum be, haldbaraa sain taraaj ugsun baina ted nar bas tsaash ny taraana...TAHAL