Сэрэмжлүүлэг: Нэг настай хүү зоос залгин эмнэлэгт хүргэгджээ


Сүүлийн үед бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэх, гадны биет залгиснаас эмнэлэгт хандах нь их байна. Тухайлбал, саяхан 4 настай хүү соронз залгин эмнэлэгт хүргэгдэж,  ходоодноос нь 56 ширхэг соронзийг эмч нар гарган авсан билээ.  Тэгвэл мөн л Хөвсгөл аймагт бага насны хүүхэд зоос залгиж эмнэлэгт хүргэгдсэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар яаралтай ажиллан нэг настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн 15-ын зоосон мөнгийг мэс хүргэлгүй авч, амийг нь аварчээ. 

Зарим гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй болохыг эмч нар анхааруулж, эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг дахин санууллаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна