Шилдэг "Алабай" нохойд медаль гардуулна


Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов дундад азийн овчарк нохой "алабайд" тун дуртай эрхэм. Энэ жил тэрээр “Алабай нохойн өдөр” гэдэг албан ёсны баяртай болох зарлиг гаргасан. Энэхүү баяраар Шилдэг алабай нохой шалгаруулах уралдаан зохион байгуулах бөгөөд түрүүлсэн нохойд “Оны шилдэг алабай” цол, медаль олгох юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-нд болсон засгийн газрын онлайн хуралдаанаар Шадар сайд Эсенмырат Оразгельдыев Ерөнхийлөгчид медалийн загварыг танилцуулсан байна. 

Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нийслэл Ашхабад хотод дундад азийн овчарк нохой алабайд зориулан, 15 метр алтан хөшөө босгожээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна