Дюссельдорфын Их дуулгаас дахин 2 хүрэл медаль хүртэв

2020 оны 02 сарын 23

Германы Дюссельдорф  хотноо болж байгаа жүдо бөхийн "Их дуулга" тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд Монголын багаас 6 бөх барилдаж хоёр жүдоч хүрэл медаль хүртэв.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Шведийн жүдоч Макиас Томмиг хутгах мэхээр цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр шөвгийн наймд Азербайжаны алдарт бөх Рустам Оружавт торгуулиар ялагдсан юмУлмаар торгуулийн тойрогт Молдавын бөх Виктор Стерпу,  медалийн барилдаанд Шведийн Макис Томми нарыг адилхан хутгах мэхээр цэвэр ялснаар ийнхүү хүрэл медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч Францын залуу жүдоч Манон Декетертэй хүрэл медалийн төлөө барилдаж өрсөлдөгчөө 3 торгуулиар цэвэр ялж, хүрэл медальтан боловДюссельдорфын Их дуулгаас Монголын жүдочид эхний хоёр өдрийн байдлаар 4 хүрэл медаль хүртээд байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.