Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн гадуурхагдсан Куаден хүү бүх оддын тоглолтыг нээлээ

2020 оны 02 сарын 23

Австралийн уугуул абориген үндэстэн Яррака Бэйлес есөн настай Куаден хүүгийнхээ бичлэгийг нийгмийн сүлжээнд хэд хоногийн өмнө тавьсан. Тэрээр уг бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гадуурхан дээрэлхэж байгаа бодит үнэнийг илчилсэн бөгөөд амиа хорлохыг хүсэж байгаагаа нулимс дуслуулан ярьсан юм.

Хүүгийн бичлэгийг үзсэн хүмүүс түүнд хүчтэй, зоригтой байхыг ерөөж, Куаденыг Диснейландад аваачих зорилгоор хандив цуглуулж эхэлсэн аж. 

Австралийн Рэгбигийн үндэсний холбоо өчигдөр хүүг урьж Бүх оддын тэмцээнээ нээлгэжээ. Куадены ээж хүүгээ үргэлж регби лигийн од болохыг мөрөөддөг тухай өгүүлсэн юм. Мөн Куаден Бэйлес хүүгийн дүрс бичлэг АНУ, Их Британи даяар одой хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд олон хүний анхаарлыг хандуулаад байна.

Quaden Bayles with Indigenous All-Stars Rugby League team - 22 February

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 26
64.119.23.56
Zochin

Estoi buun az jargal baigaa baih daa. Umnuus ni bayrlchilaa

2020 оны 02 сарын 25
192.82.78.129
999

Үнэхээр хөөрхөн өрөвдмөөр хүү юм. ШУ хөгжөөд байхад ийм хүмүүсийг эмчлэх нээлт хиймээр юм. Зарим нь бүүр өндөр болоод байдаг гэсэн. Хөөрхөн хүүд аз жаргал холын холоос ч гэсэн ерөөж байна.

2020 оны 02 сарын 23
103.229.121.198
Зочин

Еээ хөөрхөн юм бэ дээ.