ХЯТАД: Нэгэн эрэгтэй “COVID-2019”-оор 2 дахь удаагаа халдварласан нь олон нийтийг ТҮГШЭЭЖ байна

2020 оны 02 сарын 23

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч бүрэн эдгэрсэн Сычуань мужийн иргэн хоёр дахь удаагаа халдвар авсан гэж Орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэв. Сычуаны нийслэл Чэнду хотод нэгэн хүн эмнэлгээс гарснаас хойш арван гаруй хоногийн дараа тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байсан байна.

Тэрээр 10 хоногийн дараа дахин коронавирусын халдвар авсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Сычуаны Эрүүл мэндийн хорооноос Баасан гарагт уг мэдээллийг баттай хэмээн зарлаж, олон нийтэд анхааруулах мэдэгдлийг цацаж эхлэв.  Уг мэдэгдэлд тэр хүн болон түүний гэр бүлийг ойролцоох эрүүл мэндийн байгууламж руу зөөж, эрүүл мэндийн ажилтнууд эмчилж байгаа хэмээн Либерти Таймс мэдээллээ. 

ETtayay-ийн мэдээлж байгаагаар "Өвчтөн болон түүний гэр бүлийнхэн гэрийн хорио цээрийн дэглэмд байсан бөгөөд хоёрдугаар сарын 10-наас хойш гэрээсээ гарсангүй. Эрх баригчид дахин халдвар авсан шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Энэ мэдээ нь Хятадын интернэт хэрэглэгчдийн дайралт өртөхөд хүргэв. Зарим эх сурвалжууд уг өвчтөнийг эмнэлгээс бүрэн эдгэрэхээс нь өмнө гаргасан гэж сэжиглэж, байдал улам хүндэрч байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Ухань хотын эмч, сувилагч нар  дахин давтагдах халдвар нь өвчтөний биед илүү их хор хөнөөл учруулж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй" гэж тэд анхааруулав.

Эх сурвалж: TAIWANNEWS

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 27
66.181.161.38
Zochin

Darxlaa togtoxgui balai obchin be

2020 оны 02 сарын 27
45.117.32.3
aimhai

manajh ch gesen bodolzmoor l yum bna