Нисэх буудалд давхар хяналт хийж байна

2020 оны 02 сарын 24

“Чингис хаан” олон улсын нисэх буудал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчид болон нисэх буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийг орох, гарах хаалган дээр хянан халууныг хэмжин давхар ажиглалт хийж эхэлжээ. 

Олон улсын болон орон нутгийн нислэгийн зорчигчдыг мөн термокамераар халууныг хэмжиж байна. Өнөөдрөөс эхлэн тус буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй болов. Зөвхөн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.