Шуурхай мэдээ: БНСУ-аас ирээд тусгаарлагдсан 8 хүний шинжилгээний хариу гараагүй байна

2020 оны 02 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар /2020.02.24/  Сөүл-Улаанбаатарын нислэгээр өчигдөр ирсэн  7 , өмнө нь БНСУ-аас ирсэн  1, нийт 8 хүнийг  тусгаарлан шинжилгээ хийгдэж байна. Харин  өмнө нь ХӨСҮТ-д  тусгаарлаад байсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Өнөөдөр өглөөний 9:00 цагийн байдлаар БНСУ-д Covid-19 (коронавирусын)халдвар авсан хүний тоо 763 болж, нэг шөнийн дотор л 161 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас бараад байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь өвчний голомт болоод байгаа Дэгү хотын иргэд байна. 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.