ХӨСҮТ: 35 хүнээс халдвар илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 5433 хүнд шинжилгээ хийхэд, 35 хүнээс халдвар илэрлээ. Шинэ голомт Сэлэнгэ аймагт үүссэн. Бусад илэрсэн тохиолдлууд ойрын болон дам хавьтал байна.

Ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрснээр хоёр дахь хавьтал нь ойрын хавьтал бол хавьтлуудын тоо өсдөг. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. 

Шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт орж ирж байгаа юм.Сүүлийн 24 цагт 35 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл,  маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна