Д.Бат-Оюун: Би хэзээ ч үл шавхагдах хамгийн том орд гэдгээ баталсан


Монгол HD телевиз Ард сангхүүгийн нэгдэлтэй хамтран Америкийн алдарт MGM продакшны бүтээл "The Apprentice" шоуг монголдоо амжилттай явуулж байгаа билээ.

Тус шоунд оролцогчдын нэг Д.Бат-Оюуныг олон нийт энэ удаагийн шоунд ялах магадлалтай хэмээн ихэд итгэл хүлээлгэж байлаа. Харамсалтай нь түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээсэн Д.Бат-Оюун өчигдөр шоунаас хасагдсан. Түүнийг хасагдсанд хүмүүс харамсаж буйгаа илэрхийлж, түрүүлсэн хүнээс ч олон ажлын санал ирнэ хэмээн итгэж байна. 

Тэрээр Д.Бат-Оюун шоунаас хасагдсаныхаа дараа " Хэцүү юм аа, яана даа гэж шантрах даалгавартай таараагүй ч шоугаа ингээд орхиж байна. Угаасаа хүрэх зорилго, гоё баг, чин сэтгэл байхад бол ямар ч даалгаварын ард гарч чадна гэдэгтээ үргэлж итгэлтэй байсан. Борлуулалтынхаа ур чадварт тийм ч их итгэлтэй байгаагүй ч миний дотор тоосонд дарагдсан байсан тэр чадварыг маань өнгөлж өгсөнд маш их баяртай байна. Нэвтрүүлгийнхээ туршид би өөрийгөө хэзээ ч үл шавхагдах хамгийн том орд гэдгээ өөртөө баталж чадсан. Энэ боломжийг олгосон бүх арын алба, Ардынхан болон бидний худалдан авагч байсан хүмүүстээ баярлалаа. Бат-Оюун нь улам хичээгээд СЕО болоод ажлын тайлангаа та бүхэндээ танилцуулах цаг удахгүй байгаасай" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.201
    2021/02/01

    Бат оюун мундаг бүсгүй байна лээ. Бшх талаараа. Харин тэр Энхжин арай биш ээ. Цэрэнтогтохыг хасагдаагүй д илтэд дургүй байгаамаа. Өөрийгөө ихэд бодчихсон амьтан дальчигнаад л бөөн хар ,хор ,муу энерги

    Хариулах