Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж, 26 хувь боллоо


Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл 2020 оноос хэрэгжих байсныг 2021 он болгоод байсан.

Тодруулбал, Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр баримтлан ажиллахаар төлөвлөгөө гараад байсан юм. Харин 2020 онд Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлсэн. 

Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувь (Ажил олгогч-13.5 хувь; Хувь хүн-12.5 хувь) болгосноор шат дараатайгаар 5 хувь нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусч байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна