ТЦА:Ослын улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ

2020 оны 02 сарын 25

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 108 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 67-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж,  нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруубал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ны өдөр 21:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газраас зугтсан байна. Улмаар О нь ГССҮТ-д хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан амиа алджээ.

Тухайн хэргийг илрүүлэх чиглэлээр Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна.

Тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.02.23-ны өглөөний 08:00 цагаас 2020.02.27-ны өглөөний 08:00 цаг хүртэл бүрэн хориглосон болохыг анхааруулж,байна. Иймд ард иргэд та бүхэн батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байх, хорио цээр тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.