Монгол улсад 1.5 сая тун вакцин нийлүүлнэ


Энэтхэг улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн “AstraZeneca” болон тус улсын “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield”,  мөн Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Үүний дараа тус улсын Ерөнхий сайд хөрш орнууддаа үнэ төлбөргүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Энэтхэг улсаас нийлүүлэхээр болсон “Covaxin” вакцин нь 2 тунгаар дөрвөн хоногийн зайтай тарих бөгөөд цус алдсан, дархлаа муутай, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд мөн Covid-19-ийн эсрэг өөр вакцин тариулсан хүмүүст хориглох заалттай байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна