Консулын газар: Хариуцлагагүй мэдээллээ зогсоохыг хүсч байна

2020 оны 02 сарын 25

Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар  ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  "БНСУ-д халдвар авсан иргэнийг нас барсан гэсэн ташаа, хариуцлагагүй мэдээлэл түгээж байна. Манай улсын иргэн гадны аль нэг улсад нас барсан тохиолдолд албан ёсоор бидэнд мэдэгддэг. Энэ мэдээлэл ирээгүй байсан.

Гэхдээ бид албан ёсны мэдээлэл хүлээлгүй тодруулсан. Ингээд  Монгол Улсын иргэний эрүүл мэндийн байдал хүнд, нас бараагүй. Энэ хүн элэгний маш хүнд өвчтэй хүн. Хамт явсан эхнэр, эгч, хамт байсан  нийт 6 хүнийг Намянжү хотын  "Хьюндай" эмнэлэгт тусгаарласан. Харин халдвар авсан иргэнийг Гояан хотын "Мёнжи" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн талаар мэдээлэл авсан. Ар гэрийнхнийх нь зүгээс энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тиймээс  үнэн бодит мэдээллийг нэг сувгаар буюу зөвхөн Эрүүл мэндийн яамнаас авахыг хүсье" гэлээ. 

Тухайн иргэн нь өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улсдаа байсан, БНСУ-д 4 жил орчим амьдарсан гэдгийг албаныхан мэдээллээ. 

Т.Хэрлэн

 

Т.Хэрлэн

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 25
202.126.88.186
Аа

Энэ Л.Мөнхтүшиг гэгч тв ээр загнаад байдаг хэн бэ.Чи мэдээлэл өгөх анхааруулга хийх үүрэгтэй.Сагсалзаад байх хэрэггүй.Муу эр дайнд хөөрдөг юм.Ухаантай л байгаарай

2020 оны 02 сарын 25
211.36.140.90
Mmm

Ar gariihniig haij olj yavsan gazariig sudalj anhaaruulj medeelel ogoh ni zov shude ..yuun nuugaad baij bolohgui tarhahaas sergiileh yostoi shude