БАЙР СУУРЬ: Х.Батсуурь “Оффшорын мөнгийг Сангийн яам гацааж байна”


Эдийн засагч, судлаач Х.Батсуурь Засгийн газрын тогтворгүй байдлыг Оюутолгойн гэрээ, оффшортой холбон тайлбарласан нь анхаарал татаж байна. Энэ талаар түүнтэй ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Та Оюутолгойн асуудлыг оффшортой холбож бичиж, ярьсан тань анхаарал татаж байна. Эндээс яриагаа эхлэе.

- Оюутолгой гэхээсээ илүүтэй монголд оффшорын асуудал их байна. Ерөнхий сайд асан С.Батболд нь баримт нотолгоо байсаар байтал төрийн зүгээс тийм нэхэмжлэл байгаагүй, Нью-Йорк дээр хэрэг үүсээгүй хэмээх илт худал тайлбарыг хийгээд явж байна. 

С.Батболдтой холбоотой хэрэг БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны  шүүхээс Нью -Йорк руу шилжсэн байсан. Хачирхалтай нь Нью-Йоркод хэд хэдэн шүүх хурал болсны дараа, 1-р сарын 22-нд болох ёстой шүүх хуралдааныг монголын талаас шүүх хуралдаанаас 3 өдрийн өмнө буюу  1 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэлээ татан авснаар цуцалсан байдаг. Тус нэхэмжлэлд  250 орчим долларыг нэхэмжилсэн байсан. Үүнтэй холбогдуулан С.Батболдын өмч хөрөнгийг царцаагаад байгаа. Бүх баримт нотолгоо нь энд байна.

-Энэ үйл явдал хэрхэн Засгийн газрын тогтворгүй байдалтай холбогдож байна вэ. Бас Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй нэр бүхий улстөрчдийн явуулга гэх мэдээлэл ч гарч байгаа?

- Энэ бол маш том хэрэг. Зарим улс төр судлаач, шинжээчдийн хувьд Дубайн гэрээтэй холбоотойгоор засаг төр огцорсон байж болзошгүй хэмээн ярьж байгаа.  Миний хувьд ч үүнтэй санал нэг байна. Би судлаач хүнийхээ хувьд оффшорын талаар нэлээд судалгаа хийсэн Тухайлбал, Нью-Йоркийн  дээд шүүхийн албан ёсны веб сайт руу орж харсан. 

Тэнд С.Батболдтой холбоотой  220 хуудас файл бүхий бүх баримт материалууд тавигдсан байна лээ. Бүх баримт нотолгоо нь ил болчихоод байхад Нью-Йоркоос нэхэмжлэл татан авсан нь асар өндөр эрх мэдэлтэй хүний явуулга хэмээн хардаж байгаа.  Цусаа гартал оффшорчидтой тэмцэнэ хэмээж байсан У.Хүрэлсүх амлалтаа огт биелүүлсэнгүй. Талбай дээр болсон жагсаалын үеэр огцорсон нь ч  цаанаа цуснаас илүү  үнэтэй зүйл, шалтгаан байж л таараа.

-Ямар шалтгаан гэж?

-Би бол улс төрч биш. Эдийн засаг судлаач хүн. Улс төрийн оролцоо юм бүхэнд байдаг. Улс төргүйгээр эдийн засаг байхгүй.  Би хамаагүй улс төржихгүй, яг судлаач хүнийхээ хувьд баримтад тулгуурлан ярина. Засаг огцорсон нарийн шалтгаан нь удахгүй ил болох байх.

-Оффшорын асуудлаар дуугарч байсан улсчтөрчид эрх мэдэлд оччихоод байна. Гэтэл яагаад оффшорт байгаа мөнгө нь орж ирэхгүй байна вэ?

-Сүүлийн 5 жилд оффшор гэж байхаа больсон.  Олон улсын эрх зүйн орчин бүрдээд оффшор гэдэг юмыг хормын дотор илрүүлдэг болчихсон. Жишээ нь АНУ-ын иргэн Кэйманийн арал дээр данстай байх юм бол тэрийг нь АНУ ердөө хормын дотор л мэднэ.  Бүх банкиуд цахим системд нэгдээд орчихсон. Тэгээд л автоматаар эсвэл хүсэлт явуулаад данс эзэмшигчдийн мэдээллийг солилцдог болсон. Үүнд үүрэг гүйцэтгэдэг 2-3 төрийн байгууллага байгаа. Энэ нь сангийн яам, прокурор. Дунд нь механик институтыг нь гүйцэтгэгч нь монгол банк. Тэгэхээр сангийн яам, прокурор хүсэх л юм бол  хэний ч мэдээллийг дэлхийн аль ч банкниас авах боломж бүрдчихсэн байгаа. 

Тэгвэл оффшор данс нь илэрчихээд байхад яагаад мөнгө нь орж ирэхгүй байна вэ гэвэл ердөө сангийн яам, прокурор  дээр л гацаагдаад байгаа юм.  Энэ хоёр гомдол гаргах л юм бол тухайн хүний хууль бус хөрөнгийг зарцааж, хуваарилах боломжтой.

-Оны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг өгөх талаар ярьж хуулийн төсөл санаачилсан. Үүнийгээ орж ирсэн оффшорын мөнгөөр санхүүжүүлнэ гэсэн. Гэтэл Сангийн сайднь тийм мөнгө байхгүй, орж ирээгүй гэж мэдэгдээд байгаа?

-Короновирус цар тахлын үеэр бага дунд орлоготой ард иргэд болон ЖДҮ эрхлэгчид бүр ёроол руу шидэгдсэн. Ковидын хориг том корпорациуд болон чинээлэг иргэдэд асар их  эдийн засгийн боломж олгож эсрэгээрээ бага дунд орлогтой иргэд туйлдаа  хүртлээ эдийн засгийн хомсдолд өртсөн. Үүнд чиглэсэн бодлогыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Өрх бүрт нэг сая төгрөг өгөх санаачлагыг миний зүгээс өнгөрсөн 3 сард гаргаж, УИХ, засгийн газарт бичиг хүргүүлсэн боловч хэрэгжээгүй орхигдсон байсан.  Харин Ерөнхийлөгч уг саналыг гаргаж ирсэн учир би хувьдаа  дэмжиж байгаа. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Хүүхдийн мөнгө эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болсон хэдий ч зөвхөн сонгуульд зориулан авсан арга хэмжээ байсан.

Өрх бүрт нэг сая төгрөг өгөх боломжтой. Учир нь өнгөрсөн гурван сард цар тахлын үед төсвөөс гадуур 5,5 их наяд төгрөг зарцуулна хэмээн заасан. Дээрээс нь гадаад  эх сурвалжуулаас  миний тоцооллоор  650 сая доллар авсан. Энэ нь ойролцоогоор 2 их наяд төгрөг болж байгаа.

Тиймээс төсвөөс гадуур 8 их наяд төгрөг  бэлэн байгаа  гэж үзэж байна. Хилийн хориг тавьснаар энэ жил алтны  нөөц 20 гаруй тонн болж, түүхэнд байгаагүй их хэмжээгээр өссөн.

Урагшаа  хойшоо гардаг байсан байгалийн баялгийг хилийн хориг тавьснаар монгол банкинд тушааж эхэлсэн. Монгол банкинд тушааж эхэлснээр алтны нөөц өссөн. Тэр хэмжээгээрээ улсын төсөвт их  мөнгө орж ирж байна. Тиймээс өрх бүрт нэг сая төгрөг өгөх бүрэн боломжтой.

Ярилцсан: М.Сувд



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.233
    2021/02/04

    Mongol irgediig halamjlah gej tur baidag!!! Turd irgedee toloolj ajillah gej gardag!!! Irgediig halamjlah bodlogo zailshgui bna, bur halamjlah uuregtei!!! Mongol irgedgui mongol tur gej baihgui!!!

    Хариулах
  • 202.21.109.50
    2021/02/02

    Ингэж халамж ярихаа болиоч. Дэд бүтэц хөгжүүлэх, өр дарахад ашиглаач. Хүү-нд нь алуулж дууслаа

    Хариулах
  • 192.82.67.233
    2021/02/02

    Нэг ийм нөхөр байдаг л юм.

    Хариулах
  • 64.119.16.42
    2021/02/02

    АХ нартайгаа УВС нутгийнхаа уурхайг зарж баяжсан хүрэлбаатар л гацаасан. Саяхан нөгөө хаалттай хилээр ах нь машинтайгаа орж ирээд ачаагаа ТЕГ ын машинд ачуулж байгаа монголчууд бүгд харсан. ТӨРийнхөн таг дуугүй байна. ИЙМ луйварчид л сангийн сайд хийдэг гэж бодохоор хэлэх үг алга.

    Хариулах
  • 202.21.107.11
    2021/02/02

    Чам шиг ацыг ямар эдийн засаг судлаач гэдэг юм бас хэний дагаж далдагнаж бна болдоо оффшор2 гээд хуцаад байсан сонгууль болохоор амь орж гэнэ 2 3 жил үнэхээр байсан бол оруулж ирэхгүй яасан юм бэ

    Хариулах
    • 202.126.89.199
      2021/02/02

      Чам шиг намын цагаан солиот дарга нарын бөгс долоогч дуугай л наад хүн чинь мэдэж байна

  • 122.201.24.197
    2021/02/02

    Эдийн засагч, судлаач хүн ийм хов живийн анализ хийгээд суудаггүй юм аа.

    Хариулах
    • 202.126.90.5
      2021/02/02

      чи тийм том эдийн засагч юм ядарсан ард түмнээ бодоод энэ өгөх гээд байгаа мөнгийг нь өгчих дөө чи ёстой бөгс долоогч байна муу улс төрийн янхан

  • 66.181.161.35
    2021/02/02

    Barimtiig ni haray hudlaa yrihaa bolih heregtei yagaad said baisan hvn gatsaana gej ym bolgoniig uls torjvvlj harluulahaa bolih heregtei odoo mynga offshoor gej yriad hereggvi ard tvmneer bitgii toglood bai

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/02/01

    Яаж

    Хариулах
  • 66.181.161.20
    2021/02/01

    Монголын төр засаг ард иргэдийн амьдрал, ждү-г санаатайгаар хорлож байгаа юм байна гэж ойлголоо. Харамсалтай юмаа.

    Хариулах
  • 66.181.161.15
    2021/02/01

    Бас нэг албан тушаал эрх мэдэлд хүрэх гэж гүйдэг арчаагүй хүн. Нам дагаж хэдэн жил гүйв

    Хариулах
    • 139.5.219.100
      2021/02/02

      Нам дагаагүй хэн байга аюм??? ккккк

  • 202.179.26.190
    2021/02/01

    Офшорыг мөнгө оруулж ирэх Асуудлыг хамгийн их Гацааж байгаа Этгээд бол Сангий сайд байсан Хүрэлбаатар шүү дээ,

    Хариулах