Яаралтай хагалгаанд орох өвчтөн ХӨСҮТ-ийн алдаанаас болж замдаа саатжээ


Ясны хорт хавдартай 16 настай С.Ханабек хүү яаралтай хагалгаанд орохоор Истанбул чиглэлд тусгай үүргийн нислэгээр явжээ. Хүү Сөүл-Доха-Истанбул чиглэлээр дамжин нисэх ёстой байсан ч ХӨСҮТ-ийн гаргасан алдаанаас болоод онгоцондоо сууж чадалгүй хоцорцээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн шинжилгээний бичигт хүүхдийн нэр, төрсөн он сарыг алдаатай бичсэн учир, бичиг баримтын зөрчил үүсч Инчеоны онгоцны буудалд гацжээ. Одоогоор С.Ханабек хүү, аав, ээжийн хамт Инчеоны нисэх онгоцны буудал дээр байгаа аж. Өчигдөр 00 цагт онгоцондоо суух ёстой байсан тэд өнөөдөр шөнийн нислэгт суухаар болсон гэв.  Ар гэрийнхний зүгээс "ХӨСҮТ-ийн алдаанаас болж нислэг, буудал зэрэгт багагүй зардал гарсан" хэмээн мэдэгджээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2021/02/04

    Хариуцлага тооцох хэрэгтэй дээ. Нэг хүний буруугаас болж хувь хүн хохирох ёсгүй

    Хариулах
  • 139.5.217.58
    2021/02/01

    Garsan zardliig aldaa gargasan xumuuseer toluulex xeregtei

    Хариулах
    • 202.126.89.93
      2021/02/02

      Ёстой үнэн зардлыг төлүүлэх хэрэгтэй

  • 202.9.46.11
    2021/02/01

    Ямар муухай сэтгэлгүй хүмүүс вэ.ХӨСҮТ-ийнхэн ер нь дөжирсэн хүмүүс байдаг л юм байна лээ.

    Хариулах
  • 66.181.185.41
    2021/02/01

    Хариуцлагагүй л байна даа! Сэтгэлээсээ ажилдаг баймаар байна шүү! Манай ЭМЯ болон эмч эмнэлэгийн ажилтнууд маань

    Хариулах