Бүгдийг нэг дор багтаасан бүсгүйчүүдийн ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР


Гэрийн эзэгтэй нар ажлаасаа гадна хүүхдээ харах, гэр орноо цэвэрлэх, хоолоо хийх зэрэг олон зүйлийг зэрэг зэрэг амжуулж явдаг. Тиймдээ ч зарим нэг зүйлээ мартаж санах нь олонтаа тохиолддог биз. Чухал үйл явдал, хийх ажлаа энд тэнд цаасан дээр бичиж тэмдэглэн, дараа нь нөгөөхөө олохгүй тохиолдол ч гардаг байх. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр шийдэх боломжтой бүсгүйчүүдэд зориулсан төлөвлөгөөний гоёмсог тэмдэглэлийн дэвтэр худалдаанд гарчээ.  

Тодруулбал, Гэр бүл, ажил, эрүүл мэнд, хувийн сонирхол, хоббигоо тэнцвэртэй байлгаж, зөв төлөвлөж, төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүд бүгд уг дэвтэрт багтсан аж. Түүнчлэн байгалийн аргаар гоо сайхан байх жор, зөвлөгөө , хуулгатай өнгөт наалтууд, дадал зуршил хэвшүүлэх хүснэгт,  сарын орлого, зарлагаа тооцож санхүүгээ зөв удирдан, хэмнэлт гаргах аргачлал бүхий хүснэгт, гэр бүлийн хоолны цэс, хүнс худалдан авах карттай гэдгээрээ бусад тэмдэглэлийн дэвтрүүдээс онцлогтой юм. Мөн хоёр хэл дээр хөтлөх боломжтой ажээ. Энэхүү дэвтэрт хуримын ой, тэмдэглэлт баяр, утасны дугаар, нэршил, чухал үйл явдлаа тэмдэглэх хүснэгт, бэлэгний санаанууд, уншсан номын хураангуй, хоол захиалгын хүснэгтүүд ч бий. Бүсгүйчүүдэд зориулсан энэхүү дэвтрийг та Улаанбаатар хот дотор хүргэлтээр, аймаг орон нутгууд руу Монгол шуудангаар хүлээн авах боломжтой. Түүнчлэн Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагч ажиллаж байна.



 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна