​Маргааш, нөгөөдөр ажил эхлэх, тарах үед нийтийн тээвэр үйлчлэхээр болов

2020 оны 02 сарын 26

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргасан. Ингэхдээ цагаан сарын баярын өдрүүдэд буюу битүүний өдрөөс шинийн гуравныг дуустал нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм. 

Гэвч ажлын өдөр иргэд хэрхэн яаж ажилдаа явах вэ хэмээн шүүмжлэл дагуулсаны эцэст шийдвэрээ өөрчиллөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Нийслэлийн нийтийн тээвэр маргааш, нөгөөдөр өглөө, оройдоо ажил, эхлэх тарах үед буюу хязгаарлалттай өдрүүдэд нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчилнэ үйлчлэхээр боллоо" гэж мэдээллэв. Бусад цаг, өдрүүдэд болон даваа гарагийн 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн хязгаарлалт үргэлжлэх юм байна.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.