Сар шинийн барилдаан болно

Х.Есү
2021/02/02

Сар шинийн баярт зориулсан барилдааныг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдаж байсан бол энэ жил  өчигдөр (2021.02.01) Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийн сар шинийн барилдаан ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах болсныг баталлаа.

Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд заасан хуваарийг дагаж мөрдөнө гэжээ. 

Эх сурвалж: МҮБХ-ноос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна