Цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгана

Х.Есү
2021/02/02

Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр тодорхой бус байсаар байна. 1991-1994 оны хооронд цэнхэр, ягаан тасалбараа авсан 250 мянга орчим иргэн байгаа аж.

        Тиймээс үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, өнөөдөр энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компанийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар хяналт, шалгалтыг хийх юм. 

         Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхлэх бөгөөд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх, энэхүү хувьцааны хүүг хэн авч, захиран зарцуулж байгаа зэргийг гаргаж ирэх зорилготой. 

        Тодорхой бус байдлаар цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 10 гаруй тэрбум төгрөгийн хэмжээний мөнгө энд хөндөгдөхөөр байна. Тодруулбал, цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 30 жил хуримтлагдсан хувьцааг тойрсон бүх асуудлыг судлан, шалгана.

        Дашрамд дурдахад Монголын Хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээлж байсны дагуу 3 өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд 1 тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулан авсан байна

Эх сурвалж: ШӨХТГ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.68
    2021/02/02

    Өнөөдрийг хүртэл бирж нэртэй газрууд дээр хадгалагдаж байгаа цэнхэр ягаан тасалбаруудын талаар судалгаа хийж , тухайн үед төрийн өмчийг \ үйлдвэр, хангамжийн байгууллагуудыг \ худалдан аваад , хууль шүүхийн байгууллагын тусламжтайгаар дампууруулсан асуудалтай холбогдуулан..тэдний булхайгаар хувьцаагаа одоог болтол авч чадаагүй олон иргэдийн асуудлыг нэг хөндөж үзээсэй. сөхөж нэг тавиасай.

    Хариулах
  • 64.119.27.202
    2021/02/02

    цэнхэр ягаан хувцаатай хэрнээ ид шидийг үзэж чадахгуй бурхан болсон болоогүй мөртлөө нэгч төгрөгний ашиг аваагүй мөртлөө хувцаагаар үйлдвэр обьект аваад үрэн таран хийсэн хувцааны ашиг ноогдол олгоогүй нөхдүүдээс өмч хөрөнгийг хураан авч дуудлага худалдаанд оруулж хувцааны ноогдол ашиг өгөх хэрэгтэй байна хувцааны эзэд өнөөдөр ковидын үед өлсөж байх учиргуй одоо хангал тай ард эргүүлж өгөх хэрэгтэй үүний хариуцлагыг ан махн.ман бүрэн хариуцах учиртай өмч хувьчлал газар хувчлалыг маш буруу явуулсан очирбат. Багабанди.энхбаярын үед болоод өнгөрсөн асуудал. Маш зөв маш нухацтай шалгаж ард түмэнд нөхөн төлбөрийг ххк эздийг тодруулж нийтэд зарлая

    Хариулах
  • 64.119.21.29
    2021/02/02

    цэнхэр ,ягаан тасалбарын талаар одоо хаана хандах вэ?

    Хариулах