Д.Мөнхжаргал:Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдэд хяналт тавьж, ажиллалаа

2020 оны 02 сарын 27

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, НОК-ийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрөгч өдрүүдээр сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийн ажиллах хуваарьт хяналт тавьж, ажиллажээ.

Энэ талаар Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал "Сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз болон 24 цагийн савлагааны түшиц баазуудын нөөц, түгээлт, савлагааны ажилд НАБТГ-тай хамтран хяналт тавьж ажиллаж байна. Өчигдөр өдрийн 13 цагийн байдлаар 26 хангамжийн баазад нийт 1419 тн түлшний нөөцтэй байна. Амгалан 2 ажиллаагүй, Их наранд одоогоор түлш буугаагүй байна. Бусад бүх баазууд 30-120 тоннын нөөцтэй, савлагааны ажил сайн хийгдэж байна.

Түгээлт, тээвээрлэлт хэвийн, тус тусын 10-20 борлуулалтын цэгүүдэд тээвэрлэлт хийгдэж байна. Амралтын өдрүүдэд ч 100 хувь ирцтэй ажиллаж буй Таван толгой түлш ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд, ажилчид, удирдлагууд, савлагчид, жолооч нар, борлуулагчид, нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. Өнөөдөр тэд 3150тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлээ. Эх орон, ард түмнийхээ төлөө үеийн үед ийм л Монгол залуус хөдөлмөрлөж, зүтгэж, хөлс хүчээ урсгаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсаар ирсэн"  гэлээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.