АНУ-ын 26.5 сая иргэн коронавирусний вакцинд хамрагдаад байна

Х.Есү
2021/02/02

АНУ-д коронавирусний вакцин хийлгэсэн хүний тоо халдварын нийт тохиолдлын үзүүлэлтээс давсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн тооцоолсноор, хамгийн сүүлийн тооцоогоор АНУ-ын 26.5 сая иргэн коронавирусний вакцины нэг эсвэл хоёр тунг хийлгэсэн байна. Үүний зэрэгцээ Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, тус улсад халдварын анхны тохиолдол илэрснээс хойш халдвар авсан нийт хүний тоо 26.2 саяд хүрсэн болохыг тэмдэглэжээ.

АНУ-д өдөр бүр 1.35 сая орчим тун вакцин хэрэглэж байгаа бөгөөд энэ нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм гэж “Bloomberg” агентлаг мэдээлж байна. 

Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас 443 мянга гаруй хүн нас баржээ.  Тус улс халдвар авсан болон нас барсан тохиолдлын үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна