Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-аас ирсний дараа 14 хоног тусгаарлана

2020 оны 02 сарын 27

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж байгаа билээ. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдах аж. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Өнөөдөр үдээс хойш нисээд, тун богино хугацаанд оччихоод буцаж ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авсан. Ирсний дараа яг дэг журмынх нь дагуу дагалдаж явсан бүрэлдэхүүний хамт 14 хоног тусгаарлана. Оношилгоо шинжилгээнд хамруулна"  гэх мэдээллийг өглөө.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.