Япон эмэгтэй халдваргүй хэмээн эмнэлгээс гарсан хэдий ч дахин шинжилгээ өгөхөд ЭЕРЭГ хариу гарчээ

2020 оны 02 сарын 27

Шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлагдан, эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан 40 настай Япон эмэгтэйгээс дахин шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан хэмээн Япон улсын Осака мужийн албаны хүмүүс мэдэгдэв.

Уг эмэгтэй нь Осака хотод амьдардаг аяллын хөтөч аж.

Тэрээр нэгдүгээр сарын дундуур БНХАУ-ын Ухань хотоос ирсэн жуулчидтай хамт автобусанд сууж явсан бөгөөд нэгдүгээр сарын 29-ний өдөр коронавирусийн шинжилгээнд хамрагджээ. Улмаар хоёрдугаар сарын 1-ний өдөр орон нутгийн эмнэлгээс гарч, энэ сарын 6-ны өдөр вирусгүй болох нь тогтоогджээ.

Гэвч энэ сарын 19-ний өдөр түүний хоолой, цээж нь хөндүүрлэн өвдөж эхэлсэн байна. Тэрээр эмчид хэд хэдэн удаа очиж үзүүлснээр долоо хоногийн дараа түүнийг дахин шинжилгээнд хамруулахад эерэг хариу гарчээ. 

Энэхүү япон эмэгтэй нь нэгдүгээр сарын сүүлээс хойш эмнэлгээс гарсан мөчөөсөө гэртээ байж, байнга амны хаалт зүүн, ажилдаа яваагүй аж. Тэрээр хэн нэгэнтэй дотно харилцаатай байгаагүй бөгөөд одоо тэрээр Осака мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эх сурвалж: NHK

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 28
182.160.2.44
Зочин

Харин тэгээд байна гэсэн

2020 оны 02 сарын 27
202.126.88.155
Зочин

Нууц үе нь их удаан үргэлжлээд байнаадаа.манайхан сэжигтэй хүмүүсийг дахиэ нэг шинжилгээнд хамруулаад үзэхэд гэмгүй л боловуу