БНСУ-ын уран бүтээлчид 50-100 сая воныг хандивлаж эхэллээ

2020 оны 02 сарын 27

Өмнөд Солонгост коронавирусийн дэгдэлт өдөр ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа энэ хүнд хэцүү үед тус улсын уран бүтээлчид өөрсдийн цахим хуудаснаа хандив өргөж байгаагаа мэдэгдлээ. Тэд эмнэлгийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа амны хаалт, нүдний шил, хамгаалах хэрэгслийн хувцас, мөнгөн хандивыг өгсөн байна. Учир нь тус улсад амны хаалтны хомсдол үүсч, иргэд урт дараалал болон зогсон байж худалдан авалт хийсэн билээ. Тиймээс уран бүтээлчид ард иргэддээ зориулан хандивын аянаа эхлүүлээд байна.

1. Ан Жэ Үг (안재욱)

Image result for 안재욱

Тэгү хотод уг вирусийн халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд жүжигчин Ан Жэ Үг 20 сая воныг хандивлахаар болжээ.

2. Пак Хэ Жин (박해진)

Жүжигчин Пак Хэ Жин вирусийн голомт дээр ажиллаж байгаа ажилчдад зориулан нэг удаагийн 500 нүдний шил, 1000 маск хандивлажээ. Тэрээр өмнө нь коронавирусийн халдвартай холбоотой, аюулгүй байдлын тухай видео бичлэг хийж байсан билээ.

3. Гун Ю (공유)

Gong Yoo

Гон Жи Чүл нэрийн дор 100 сая воныг хандивлаж, хорио цээрийн дэглэмийн байгууллага, эмнэлгийн ажилтнуудыг дэмжих, мөн бага орлоготой, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст өгөхийг хүсчээ.

4. Сү Ши (수지)

Suzy

Тэрээр бага орлоготой гэр бүлд туслах зорилгоор 100 сая вон хандивлав. 

5. И Ши Ён (이시영)

Kim So Hyun

Тэрээр хандивын аянд зориулан 10 сая вон хандивлажээ. Түүний хандивыг Тэгү мужид хувиараа хөдөлмөр эрхэлдэг ганц бие эхчүүдэд зориулсан яаралтай тусламжийн сан болгон ашиглахаар болжээ. Тэгү хот нь Солонгос улс дахь хамгийн олон халдвар авсан хүмүүстэй энэ бүс нутгийн эдийн засаг зогсонги байдалтай, жижиг дунд бизнес эрхлэгчдэд мөнгө олоход хүндрэл учирч байгаа аж. Тэрээр "Би халдвар авсан хүмүүст би бага ч гэсэн туслахыг хүсч байна. Үүнийг Тэгү мужид санхүүгийн бэрхшээлтэй байгаа ганц бие эмэгтэйн гэр бүлд хүргэх болно гэж найдаж байгаа бөгөөд би жаахан ч гэсэн хүч чадал өгнө гэдэгтэй найдаж байна" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Naver, Viki, Soompi

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.