Э.Бат-Үүл нарын нэр бүхий 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо


Э.Бат-Үүл нарын нэр бүхий 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. 

Өнөөдрийн болсон шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгчид “Ковид-19” цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа гэх үндэслэлээр ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Тус хэрэгт 11 шүүгдэгч, 20 өмгөөлөгч, 2 улсын яллагч, бусад оролцогч 29 нийт 62 хэргийн оролцогч байгаа бөгөөд өмнө нь товлогдсон шүүх хуралдаан “Ковид-19” цар тахлын улмаас 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшилсон юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.29
    2021/02/02

    Ерөнхийлөгчөө энэ булайгаа шоронд нь хий тэгэхгүй бол одоо элбэгдорж сайханбилэг батүүл баавар,Сү.батболд с.Баяр мэтийн луйварчид худлаа их юм ярьж байнаа

    Хариулах