Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулын замаар олсон “БОХИР” мөнгөө АНУ-д өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө болгон угаасан уу?


Оффшор компаниудынх мэдээлэл задарч олон улсын хэмжээнд томоохон дуулианы эзэн болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, хээл хахуулын замаар олсон хөрөнгөө гадны улсуудад тэр дундаа АНУ-д угаадаг байж болзошгүй ноцтой мэдээллүүд гадна, дотны хэвлэлүүдэд цацагдаж эхэллээ.

Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн /Зууны мэдээ сонин, эргэлт.мн/ дэлгэсэн мэдээллээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад улсад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг өмчилж байсан болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэ тухай мэдээллүүд ч АНУ-ын төрийн байгууллагуудын бүртгэл мэдээллийн санд ил тод байгаа нь хөдлөшгүй аж. 

Тухайлбал, “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. 

Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан байна. Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. 

Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг аж. Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4.0 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг. 

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан. 

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ. Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. 

Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна. Гэтэл энэ хөрөнгийг нэр дээрээ бүртгүүлсэн Н.Алтанцэцэгийн нөхөр, Х.Баттулгын дүү Х.Баттуул тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Энэ хөрөнгийг улсдаа бүртгүүлж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан гэсэн үг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна.

Эх сурвалж: Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.119
    2021/02/05

    БАТТУЛГА гэдэг хүн чин өөрөө зөв бодол зөв яриатай зөв үйлдэлтэй МОНГОЛОО гэсэн чин сэтгэлтэй болохоор би бид цөмөөрөө дэмжинэ ээ дэмжинэ

    Хариулах
    • 64.119.18.38
      2021/02/25

      хаааха болиооо

  • 66.181.181.9
    2021/02/03

    Монголын үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр авчихсан бүх юм нь баримттайгаа байхад маш их хөлсний бичээчтэй. Хагаралдан бусниулагч , ТЗ аас мөнгө идэж болдог гээд ойлгосон шуналаа дийлэхгүй .

    Хариулах
  • 66.181.189.56
    2021/02/03

    Энэ хүн чинь ямар ч бизнес хиигээгүй хүнийг бодоход хар залуугаасаа эхлээл бизнес хийсэн хөрөнгөтэй хүн байхаа.

    Хариулах
  • 103.229.121.61
    2021/02/03

    Ерөнхийлөгч Х.Баттулгадаа итгэнэ ээ. Тэр олигарх нөхдүүд шиг ард түмнээсээ хулгай хийдэг хүн биш. Харин ч соц үед үхтлээ ажиллаад одоо 300-аадхан мян авч байгаа хэдэн хөгшчүүдийнхээ тэтгэврийн зээлийг нь хүртэл төрөөс нэг удаа тэглэж өгдөг ард түмнээ л гэсэн ерөнхийлөгч. Офшорыг нь олсон нөхдүүд өөрсдөө ав гэсэн ш дээ манай ерөнхийлөгч.

    Хариулах
    • 192.82.78.107
      2021/02/03

      Итгэнэ , дэмжинэ

  • 203.91.115.52
    2021/02/03

    Оффшор оффшор гээд л хуцаад байсан.Өөрөө жинхэнэ оффшорчин байна.Зайлаараа

    Хариулах
    • 192.82.78.107
      2021/02/03

      Үнэн биш

    • 192.82.78.107
      2021/02/03

      Үнэн

  • 66.181.185.31
    2021/02/03

    Хуч тэнцвэргуй ОТ Офшорын хэргуудийг цэгцлэх ажил эхлуулсэн еренхийлегчийг харлуулах ажил их хийгдэнэ дээ

    Хариулах
  • 202.126.90.21
    2021/02/03

    Ard tumni tuloo shudarga geed l bsan, jenko ch iim 2 nuurtei horchin gardaa, huuk eniin medeed nuur buruulsan

    Хариулах