Налайх дүүрэгт халдварын сэжигтэй тохиолдол батлагдаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо


2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Налайх дүүрэгт сэжигтэй тохиолдол батлагдаж Нисэхийн 40-р байрны 4-р орц болон Өвөршандын хороонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоолоо.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөж байна.

Тус дүүрэгт өнгөрсөн онд халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн ч голомтыг хурдан хумьж, голомтыг зогсоосон байсан юм.

Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай ШТАБ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна