75-р сургуулийн олон улсын стандартад нийцсэн шинэ байрыг улсын комисс хүлээж авлаа

С.Гандэлгэр
2021/02/03

Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шинэ барилгыг өчигдөр (2021.02.02) Улсын комисс шаардлага хангасан гэж үзэн хүлээж авлаа. 

Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн хуучин барилга нь анх 1959 онд ашиглалтад орж байсан бөгөөд барилга байгууламжийн ашиглалт эрс муудаж, суулт өгсний улмаас буулгаж, шинэ барилгын ажлыг Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар эхлүүлсэн юм. 

Тус сургуулийн шинэ барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандарт нийцсэн Монголын анхны сургуулийн байр юм. Тус сургууль нь нийт нэг ээлжинд 920 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Түүнчлэн олон улсын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах  боломж, нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байна. Ийнхүү тус сургуулийн шинэ барилгыг улсын комисс хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна