Алексей Навальныйд оногдуулсан 3.5 жилийн тэнсэнг хорих ял болголоо


Өчигдөр ОХУ-ын Симоны шүүх сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйд оногдуулсан 3.5 жилийн тэнсэнг хорих ял болголоо. 

Навальныйн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээж, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

"Ив Роше"-гийн гэх хэргээр оногдуулсан тэнсэн харгалзах ялын дүрэм журмыг Навальныйг зөрчсөн хэмээн шүүхээс үзжээ. Ингэхдээ гэрт нь хорьж байсан 10 сарын хугацааг /2014 оны хоёрдугаар сарын сүүлээс арванхоёрдугаар сарын сүүл хүртэл/ хоригдох хугацаанаас хасаж, нийт хоёр жил найман сар ял эдлэхээр болсон байна.

Алексей Навальный "Хэдүүлээ тоо боодоцгооё. Намайг 2014 онд энэ хэргээр ялласан, одоо 2021 он, намайг энэ хэргээр л дахиж суулгах гэж хичээгээд байна. Нэг хүн намайг эрх чөлөөт хүний хувиар энэ улсад нэг ч алхам хийлгэхгүй байхыг хүсдэг. Яагаад ийм юм болсныг бид мэднэ. Бункерт амьдардаг нэг хүний үзэн ядалт, айдас түгшүүр л ингэсэн шүү дээ. Шалтгаан нь би зүгээр л амьд үлдэж түүнийг гомдоосон хэрэг. 

Путиний чаддаг ганц арга нь хүн алах. Тэр өөрөө аугаа геополитикч мэт харагдахыг хүсдэг ч үнэндээ түүхэнд хордуулагч нэрээр бичигдэх болно. Оросын түүхэнд Чөлөөлөгч Александр, Цэцэн Ярослав, Дотуур хувцас хордуулагч Путин гэж бичигдэнэ" гэжээ.

Дашрамд дурдахад, 68 настай Путин 2000 оноос хойш Оросын улс төрд ноёрхож байгаа бөгөөд өнгөрсөн онд бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2036 он хүртэл засаг барьж магадгүй юм.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна