Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ

С.Гандэлгэр
2021/02/03

Энэ оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гнийт 28554 зөрчлийн хэрэг бүртгэгдэж өмнөх долоо хоногоос 16.2  хувиар өссөн бол Нийслэлд  31.3 хувиар өсч, орон нутагт 3.1  хувиар буурсан  дүнтэй байна. 

Түүнчлэн нийтлэг үйлдэгддэг зөрчлийн хэрэг буураагүй үзүүлэлттэй байна. Тухайлбал: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 57.7 хувиар,  Хулгайлах зөрчил 30.0 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 25.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 18.8  хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 14.2  хувиар тус тус өссөн байна.

Харин Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Танхайрах, Хүний биед халдах зөрчил өсөх хандлагатай байсан бол өмнөх долоо хоногоос 2.1-27.4 хувь хүртэл тус тус буурчээ.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Сонгинохайрхан,  Баянгол, Хан-Уул дүүрэг, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгуудад хамгийн их үйлдэгдсэн бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 61.5 хувь нь Нийслэлд үйлдэгдсэнээс өнгөрсөн долоо хоногийн мөн адил Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 6038 бүртгэгджээ. Энэ төрлийн зөрчлийн 38.5  хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс  Дорноговь, Өмнөговь ,Хэнтий, Хөвсгөл аймгуудад хамгийн их гарсан байна.

Эх сурвалж: prokuror.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна