Өчигдөр хүчирхийллийн 136 дуудлага ирж, 221 хүн эрүүлжүүлэгджээ


Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр/2020.02.02/-ны өдөр нийт 1490 гомдол, мэдээлэл ирснээс, зөрчлийн дуудлага 1264, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй 61 дуудлага мэдээлэл иржээ. 

Мөн согтуугаар автомашин жолоодсон 42, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан 123, эрүүлжүүлэгдсэн 221, хүний биед халдсан 72, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 80 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 110 дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна