Орхон аймагт байшин шатаж, нэг хүн амиа алдлаа


Орхон аймгийн онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 2-ны Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл 20:16 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:19 цагт очиход, 60 настай, эрэгтэй Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн Г өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна