​БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж эхэллээ

С.Гандэлгэр
2021/02/03

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ.Үүнтэй холбоотойгоор өчигдөр (2021.02.02) дүүргийн удирдлагууд тус эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм. 

Нэгдсэн эмнэлгээс ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон гэдгийг онцоллоо.

Анх 2020 оны 12 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажилласан юм.

Эх сурвалж: БЗД-ийн нэгдсэн эмнэлэг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна