Итали улс нас барсан хүний тоогоороо ТЭРГҮҮЛЖ байна

2020 оны 03 сарын 20

Итали улсад Пүрэв гарагт 5322 тохиолдол бүртгэгдэж, 427 хүн нас барсан нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй их үзүүүлэлт болов. Тус улсад одоогийн байдлаар нийт 41035 батлагдсан тохиолдол илэрч, 3405 хүн нийтдээ нас барсан байна. Ийнхүү тус улсад илэрсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол зөвхөн Хятадын (80 928) дараа орох муу үзүүлэлт болж байгаа аж.

Одоогийн байдлаар Италид уг вирусийн халдвар авсан 4440 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Одоогийн байдлаар уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий дахинаа нийт 244 979 орчим хүн өвчилсөн бол өчигдөр нийт 24 000 гаруй тохиолдол шинээр илэрсэн гэсэн үг юм. Харин 10035 хүн нас барсан бол 87 408 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Түүнчлэн уг вирусийн халдвараар тэргүүж буй улс орнуудын хувьд Пүрэв гарагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол АНУ-д 4606, Испанид 3308, Германд 2993, Франц 1861, Иранд 1046 тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Firstpost

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.