Ё.Баатарбилэг:Яамны ажилтнууд ч CD уншдаг компьютертэй, шинэчилж чадаагүй

2020 оны 03 сарын 20

БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг энэ жил  12-р анги төгсч байгаа  28 мянга гаруй сурагчдад CD хэлбэрээр хичээлийг тараахаа мэдэгдсэн. Харин  олон нийт цаг үеэсээ хэтэрхий хоцорсон шийдэл  хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал өчигдөр сошиал орчинд нэлээн хүчтэй өрнөсөн нь сайдад хүндээр туссан бололтой.

Тэрбээр нүүр хуудсандаа "12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа юм аа... Малчид маань гэртээ СД ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна... Хугацаа орж байна.

Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна аа... Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, нэт-ээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна... Байршуулж байна... Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна... Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна...

Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна... Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байхоооо... Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ын суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил... (шинэчилж чадаагүй) хэвээр л байна... Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна... "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна... Уучлаарай... Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга..." хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 24
59.153.112.17
зочин

боловсролын яамны бүх тоног төхөөөрөмжийг шинэчлэхгүй бол онлайн хичээл нэг жилээр дуусахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо ерөнхий сайд анхаарах биз дээ эмэнлэгболовсрол хоёрын санхүүг л дэмжих эхрэгтэй дээ

2020 оны 03 сарын 22
202.9.46.19
зочин

гантөмөр дундаас нь мөнгө унагааж хог олж ирж шахсан байна балай мүүнчин вэ