Леброн Жеймсийн хувийн үсчин ЯАГААД үсээ тайрахад хүрэв

2020 оны 03 сарын 20

Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо (NBA)-ноос хэд хэдэн тоглогчдыг коронавирусийн халдвар авсан болохыг батлан, тусгаарлааад байгаа билээ. Тэгвэл тэдэнтэй мөр зэрэгцэн тоглодог Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч, Филадельфиа 76ers багийн арын албаны гурван хүн коронавирусийн халдвар авсан батлагдсан байна. Учир нь Брүүклин Нетс болон Лос-Анжелес Лэйкерс багууд энэ сарын 11-ний өдөр хоорондоо учраа тааран тоглосон учраас Лос-Анжелэс Лэйкерс баг тамирчдаа тусгаарлаж, шинжилгээ авсан юм.

Одоогийн байдлаар Лос-Анжелес Лэйкерс багийн зүгээс халдвар авсан хоёр тоглогчийн нэрийг нууцалж байна. Тун удахгүй тус багийн бусад тамирчдын болон арын албаны хүмүүсийн шинжилгээний хариу гарах гэнэ.

Тэгвэл Лос-Анжелес Лэйкерс багийн довтлогч Леброн Жеймс 14 хоногийн хөл хорионд байхдаа юу хийж байна вэ?

 

Тэрээр "Тэд 14 хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамруулж, хэнээс ч хол байхыг зөвлөж байна. Үүгээр ч зогсохгүй миний үсчингээс үсээ тайрахгүй бол надаас холдуулахыг хүсч байна" хэмээн өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Эх сурвалж: ESPN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.