Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна


Коронавирусийн эсрэг вакцинтай холбогдуулан ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, “Өнөөдөр AstraZeneca вакциныг албан ёсоор ДЭМБ зөвшөөрчээ. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтээр дархлаажуулах ажлыг эхлүүлж болно гэсэн үг юм.

Гадаадаас чартер нислэгээр ирж буй иргэдийг мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна.

Шатлалын хувьд эрүүл мэндийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс, хөл хориог сахиулж байгаа алба хаагчид, өндөр настнуудыг түрүүлж хамруулна. Ийм шатлалаар гадаадаас ирж байгаа иргэд маань хамрагдаад явна.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Монгол Улсын насанд хүрсэн хоёр сая орчим иргэн бүгд хамрагдана гэдгийг хэлье. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна гээд байгаа юм” хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна