Франц иргэн баяр, гуниг, догдлолоор дүүрэн байна

2020 оны 03 сарын 20
Монгол Улсад Covid19-ийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн Франц улсын иргэнд манайхан эхлээд дургүйцэж, дараа нь өрөвдөж, бүр сүүлдээ хандив тусламж хүртэл өгөх дээрээ тулсан. Мөн Орхон аймгийн V ангийн сурагч түүнд сэтгэлийн дэм өгсөн захидал бичсэн билээ. Тэгвэл тэрээр сүүлийн өдрүүдэд бие нь тогтворжиж байгаа бөгөөд сурагч охинд хариу захидал илгээсэн байна. Уг захидалд: "Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу? Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө. Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа. Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсч байна. Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе! Захидал бичсэнд дахин баярлалаа" гэжээ.
Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 20
64.119.23.5
Зочин

Эх нутагт минь л өчүүхэн төдий хор бүү учруулагтун!!! Ураны ач буяны талаар хэн ч юу ч бичихгүй бна???? Франц минь

2020 оны 03 сарын 20
39.115.114.99
К

Европууд азийг устгахыг хүсдэг. Цагаан арьстнуудбн кинон хараарай азиуд үхэж цагаанууд л үлддэг. Та нар аймхай долигонуураа харууллаа. Ингэтлээ францаа айна гэж бодоогүЙ. Монгол чуул маш муу хүмүүс. Ядуучуудаа яадаг билээ цагдаа нар нь трааншйны хүүхдүүдийг зодожбайхад зүгээр шоолоол явж байдаг хүмүүс.

2020 оны 03 сарын 20
39.115.114.99
Зочин

Францууд азиуд бүгд үхэж устаасай гэж л бодож байгаа

2020 оны 03 сарын 20
103.229.121.198
Зочин

Хөөрхий дөө. Одоо алзахгүй ээ. Сайхан сэтгэлтэй охины бичсэн захидал бусад хүмүүст ч ухаарал өгсөн байх аа.