Жак Мад Филиппин улс талархал илэрхийлэв

2020 оны 03 сарын 20

Филиппин услын Санхүүгийн нарийн бичгийн дарга коронавирусийн тархалттай тэмцэж байгаа энэ үед “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма 500 000 амны хаалтыг хандивласанд талархал илэрхийлсэн байна. 

Тус улсын Карлос Домингуезийн Жак Мад талархан, “Манай улсад коронавирусийн батлагдсан 217 тохиолдол бүртгэгдэж, улмаар 17 хүн нас барсан хэцүү үед Филиппин улсад тусламж үзүүлэн, өгөөмөр сэтгэл гаргасан танд талархаж байна. Маш их баярлалаа. Таны энэ өгөөмөр сэтгэлийг нэн даруй Ерөнхийлөгч Родриго Дутерте-д мэдэгдэх болно” хэмээн Лхагва гарагт утсаар ярихдаа дурьдсан байна.

Жак Ма 500 000 амны хаалтаа энэ долоо хоногийн сүүл эсвэл ирэх долоо хоногийн эхээр Жак Ма сан, “Алибаба” сангаар дамжуулан хүргүүлэхээ амлажээ.

Филиппинд коронавирусийн халдварын тоо улам бүр нэмэгдсээр байгаа аж. Иймд Филиппиний засгийн газар виурсийн тархалтыг бууруулах чиглэлээр өндөржүүлсэн арга хэмжээ авч, хүмүүсийг гудамж талбайд цуглахгүй байхыг уриалж, гэртээ хөл хорио тогтоохоо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Xinhua

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.