Тусгай үүргийн нислэгийн тасалбарын ҮНИЙГ ХӨНГӨЛӨХ зохицуулалт хийнэ


Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлаар /2021.02.16/ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж буй асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэрэг асуудлын талаар хэлэлцлээ. 

Уг хурлаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ.  Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй хэмээн үзжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна